Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Мөрөөдлийн хот ХАРХОРИН хэзээ сүндэрлэх вэ?




Монгол хүн нүүдлийг хамгаас илүүтэй бэлгэшээдэг. Саахалтын газраас цай барин хөсөг тосдог заншил өнөө мартагдсан ч гэлээ нүүдэлтэй таарсан хэн боловч дөрөө мулталдаг тэр нэгэн заншил монгол хүний сэтгэлийн чанадад байсаар
авай. Бид яагаад ийнхүү нүүдлийг бэлгэшээдэг юм бол. Нүүдэл гэдгийн учрыг олохгүй багачууд хүртэл буурь сэлгэхэд яагаад баярладаг юм бол. Магадгүй энэ нэгэн зан үйл шинэ буурь сэлгэхэд шинэ санаа төрдөг гэсэн өвөг дээдсийн маань генийн нэг хэсэг буй за.

Монголчууд нүүлгүй дэндүү уджээ. Өнөөдрийн нийслэл маань гэхэд л 29 удаа буурь сэлгэж байж дөрвөн уулын дунд суурьшаад 370 жил болчихсон байна. Энэ их удаан, урт хугацааны суурьшил, төвлөрөл өглөө болгон биш юм гэхэд жилдээ дор хаяж дөрвөнтэй нүүдэг монгол хүний удамд шингэсэн генийг цочоолгүй ч яах билээ.

Шинэ нүүдэл бүхэнд шинэ санаа, шинэ аж амьдралын хэвшлийг олж ирсэн нүүдэлчин ард түмэн уйдалгүй ч яах билээ. Асар уудам нутагт хоёр сая гаруйхан хүн ам өдий болтол улс гэр болж яваагийн учир, зуу зуун жилд цус холилдолгүй явсны цаад нууц чухамдаа нүүдэл бус уу. Соёл иргэншил, хөгжиж цэцэглэсэн цаг үед энэ нөхөр ямар дон шүглээд хаашаа нүүх гээд байгаа юм бол гэх хүн бишгүй л гарах биз ээ.

No comments:

Post a Comment