Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

М.Жалавдорж: Төр ачаагаа хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй





Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 75 жилийн ой энэ жил тохиосон. Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч М.Жалавдоржтой ярилцлаа.


-Даатгал гэж чухам юу вэ?
-Энэ бол ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг эрсдлээс хамгаалах боломж юм. Учирч болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд тодорхой хэмжээний зардлыг төлөвлөж сан бий болгох учиртай юм. Өөрөөр хэлбэл эрсдлээс урьдчилан сэргийлэх нэг арга гэж хэлж болно. Нөгөө талаас нь аваад үзвэл даатгалын компаниуд учирч буй эрсдлээс боломж хайдаг бизнесийн бүлгүүд бөгөөд эрсдэл хүлээсэн хэн нэгэнд нөхөн төлыбөр олгодог байгууллага.

-Даатгалын ач холбогдол юунд оршиж байна вэ?
-Өөр дээрээ жишээ авъя. Би 10.000.000 төгрөгийн эд хөрөнгөтэй байлаа гэж бодъё. Үүнийхээ эрсдлийг жилд 100.000 орчим төгрөг төлөөд хамгаалж байгаа хэрэг юм. Хэрвээ миний хөрөнгө эрсдэлд орсон тохиолдолд даатгалын компаниас мөнгөө буцаагаад авчихна. Эрсдэхгүй байвал сайн шүү дээ. Бас нэгэн жишээ хэлье. Өнгөрсөн оны долдугаар сард болсон хэргийг хүмүүс мэдэж байгаа. Тэр үймээнээр даатгалтай иргэн хохирсон ч эрсдлээ буцаагаад авчихсан. Гэтэл даатгуулаагүй иргэд хохироод үлдсэн. Үүнээс даатгалын ялгааг олж харж болно. Бизнесийн байгууллагын хувьд ч мөн адил ийм зарчмаар явдаг. Хэрвээ тухайн компани даатгуулчихаад тодорхой нэг эрсдэл хүлээсэн бол үүнийг нөхөн төлбөр хэлбэрээр буцааж аваад бизнесээ үргэлжлүүлээд явна. Аль нэг компани, иргэн, аж ахуйн нэгжийн ирээдүйд тулгарч болшгүй санхүүгийн асуудлыг л даатгалын компани шийдэж өгч байгаа хэрэг. Даатгалын компани бол эрсдлийг боломж болгодог бизнесийн байгууллага юм.

-Манай улсын хүн амын хэчнээн хувь нь даатгалд хамрагдсан байдаг юм бэ?
-Бидний хийсэн судалгаагаар Монголын 1.3 сая иргэн арилжааны даатгалд хамрагдсан байна. Энэ үзүүлэлт манай улсын хувьд тийм ч бага тоо биш л дээ.

-Даатгалын компанийн хөрөнгийн чадварт хүмүүс эргэлздэг. Тэд эрсдлийг тооцож нөхөн олговор олгох хэмжээний хөрөнгийг хуримтлуулж чадсан уу?
-Манайд даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компани 39.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Үүнээс 86.5 хувь нь эргэлтийн хөрөнгө буюу бэлэн мөнгө байдаг юм. Өнгөрсөн оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувийг эзэлж байсан. Үүнийг бусад орныхтой харьцуулбал харьцангуй бага үзүүлэлт. Даатгалын компаниуд жилдээ таван тэрбум гаруй нөхөн төлбөрийг үйлчлүүлэгчдэдээ олгодог.

No comments:

Post a Comment