Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Осол, гэмтлийн улмаас нас барагсдын тоо нэмэгджээ




Мянганы сорилын сангийн Эрүүл мэндийн төслөөс осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдэж байгаатай холбоотой энэ төрлийн эндэгдлийг бууруулах талаар ярилцлагыг энэ сарын 11-нд ЭМЯ-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.


Хурлын үеэр Монгол Улс дахь зам, тээврийн осол, гэмтэлд чиглэсэн яаралтай тусламжийн нөхцөл байдлын тухай ярилцаж, цаашид юу хийх талаар зөвлөлдөх юм байна. ДЭМБ-аас гаргасан мэдээллээр 2020 он гэхэд ослоор нас барах хүний тоо 8.4 саяд хүрнэ гэж үзжээ. Нас баралтын шалтгааны есдүгээрт осол, гэмтэл, хүчирхийлэл бүртгэгдсэн аж.

No comments:

Post a Comment