Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

“Амьдрах сайхан” өдөрлөг боллоо




Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Амьдрах сайхан” өдөрлөг өчигдөр МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд болов. Өдөрлөгийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
байгууллагуудын нэгдсэн холбоо, “Хаан банк” сан, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон “Хатан дуулал” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бусдын адил тэгш эрхтэй оролцох бололцоотой гэдгийг харуулах зорилгоор тэдний хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. 150 гаруй иргэний ур ухаанаа шингээж хийсэн 50 бүтээлийг энд дэлгэжээ. “Хаан банк” сангаас хөгжлийн бэршээлтэй иргэдэд автобусаар үйлчилж байсан. Уг арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийнхэн мөн оролцсон юм. Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах талаар нээлттэй ярилцлага хийж, ажилд зуучлах, сургалтад хамруулах ажил зохиолоо.

Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Дэлгэрэх гоёо” оёдлын үйлдвэрийн дарга Н.Магнайбаяртай уулзахад,
-“Сэргэн мандалт” групп хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, амьдрал ахуйг нь сайжруулах үүднээс “Дэлгэрэх гоёо” гэдэг оёдлын үйлдвэр байгуулаад хоёр жил болж байна. Зургаан хүнийг ажлын байраар хангасан. Бид нэхий бойтог, углааш, аяны хөнжил, ор, дэрний даавуу гээд оёж болох бүхий л зүйлийг хийж байна. Ажиллах цаг богино. Хамгийн гол нь хүмүүсийг ажлын байраар хангаж, нийгэм, хамт олны дунд байлгах нь чухал байгаа гэв.

No comments:

Post a Comment