Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Цагдаад нэг ч удаа болов “Баярлалаа” гэж хэлээч




“Эрийн муу цагдаа” гэж нэг хэсэг ярьцгаадаг байлаа. Одоо бол үгүй ээ. Үнэхээр жавхаатай, “жаатай” аавын хөвгүүн, ээжийн охид энэ албанд зүтгэдэг болсон юм.
Учир нь энэ бол дуртай нэгний хаадаг алба бус. Төрийнхөө нэрийн өмнөөс халуунд халж, хүйтэнд хөрч, өдрийн бор хоногт амрах ч завгүй зүтгэдэг, үнэхээр “шандас” шалгасан албыг цагдаа нар л залгуулдаг юм.

Харамсалтай нь бид цагдаа нартаа “баярлалаа” гэж хэлэхдээ тун ч харам. Болж л өгвөл “доош дарахыг” л хичээцгээхийг яана. Нэг л өдөр бүх цагдаа нарыг байхгүй болчихлоо гээд төсөөлөөд үз дээ. Юу болох бол доо. Хулгай, дээрэм, хүчин, зодоон, хүн амины хэрэг гээд юу эс болох бол оо. Ний нуугүй хэлэхэд хүний мөс чанар сайтай, хамгийн тэвчээртэй аавын хүү л цагдаад ажилладаг гэдгийг би хувьдаа бардам хэлэх байна. Энэ хүнд, хүчир албыг сул дорой нэгэн үүрч даадаггүй юм. Гэхдээ ойн мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг шиг цагдаа нарын дунд сайн муу аль аль нь л байх.

No comments:

Post a Comment