Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Бэлэн байдал цуцлагдав уу гэсэн шиг “бут авчээ”




Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсаны маргааш буюу өнгөрсөн баасан гаригт нийслэлийн хэмжээнд 386 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ нь томоохон баяр ёслолын үеэр л сонсогддог тоо гэнэ.
Эл өдөр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмтсэн хүний тоо 38-аар нэмэгджээ. Хамгийн харамсалтай нь дээрх эрүүлжүүлэгдсэн хүний 30 хувийг эмэгтэйчүүд, тэр дундаа 25-30 насны бүсгүйчүүд эзэлж байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч баасан гаригт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 822 мэдээлэл хүлээн авсан нь ч ердийн өдрүүдийн рекордыг эвдлээ хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсээс мэдэгдлээ

No comments:

Post a Comment