Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Дархан-Уул аймаг манлайлжээ





Сүүлийн таван жилд хийгдээгүй архив, бичиг хэрэг хөтлөлтийн улсын үзлэг өчигдөр дүнгээ гаргалаа.
Уг үзлэгт хот, хөдөөгийн 3000 гаруй байгууллага хамрагдаж, аймаг, нийслэлийн Тамгын газ­рын бичиг хэрэг хөтлөлт, яам, агентлаг, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагууд гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр дүгнэсэн байна.

УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудаас Монголбанк 94 хувиар тэргүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудаас бичиг хэрэг хөтлөлтөөрөө Дархан-Уул аймаг манлайлсан аж.

Энэ чиглэлийн мэргэжил­тэн, албан хаагчдын хийх ажлын цаг, цалин мөнгөний асуудал тогтворгүй байдгаас албаны ажил зарим талаар хоцрогдож байна. Тиймээс төрийн байгууллагуудын албан бичиг, архив хөтлөгчдийн үндсэн цалинг нэмж, юу хийх, ямар ажил хариуцах ёстойг нь тодорхой болгох хэрэгтэйг холбогдох газруудад нь шалгалтын комиссынхон тавьсан байна.

No comments:

Post a Comment