Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Боловсролоос гадуурхагдсан хүүхдүүд




Гадуурхаж байна. Хөл, гар, хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг бүхнээс гадуур орхиж байна. Тэр тусмаа боловсролын салбар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хайр, халамжаасаа хасчихжээ.
Тэдэнд хичээл заах мэргэжлийн багш бэлтгэхээ больчихож. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдрах итгэл, үнэмшлийг цорын ганц хөтөч нь багш.

Багшаар дамжуулан тэд амьдралтай танилцаж, сайн, мууг ялгах ухаанд сурдаг. Багш гэдэг тэдний хувьд амьдралынх нь хөтөч. Хөтөчгүй бол тэд хаашаа ч хөдлөхгүй, хэнд ч, юу ч хэлэхгүй. Хөтчөө байгаа цагт л амгалан, тайван, бас амьдрах итгэл төрнө.

Өнөөдөр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах мэргэжлийн багш ердөө 43 байна гэвэл та итгэх үү. Тэгсэн хэрнээ тэдгээр нь бүгд тэтгэврийн насныхан гэвэл яах вэ? Шинэ зууны Монголын төр засаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс “хөтөч”-ийг нь булаачихжээ.

No comments:

Post a Comment