Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Цаасан торыг үнэгүй дагуулж өгдөг





Хаягдал цаасыг дахин боловсруулах үйлдвэрлэл дэл­хийн хэмжээнд цахим болон автомашины үйлдвэрлэлийн дараа орохуйц чухалд тоо­цогд­дог юм байна. “Европ Ази” ком­панийн “Librairie Papillon” номын дэлгүүр хаягдал сонингоор хийсэн торыг үйлчилгээндээ ашиглаж байгаатай таарав. Энэ талаар тус компанийн ерөн­хийлөгч Сэбастиян Марнё­раас тодрууллаа.

-Хаягдал сонингоор тор хийх санаа хаанаас төрөв?
-Монголчууд хоёр жилийн өмнө гялгар уутнаас “салах” уриалга гаргасныг би хувьдаа их дэмжиж байсан. Гялгар уут байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэндэд хортой гэдгийг хүн бүр мэддэг хэрнээ хэрэглэсээр л байдаг. Дэлхийн зургаан тэрбум хүний хэрэглэсэн гялгар уут цугларсаар Аляскийн хойгт дөрвөн сая ам.метр талбайг эзлэн 30 метр өндөртэй болсон байгаа гэж сонссон. Энэ ердөө л нэг хэсэг нь шүү дээ. Та бидний тансаг хэрэглээ ирээдүй хойчид маань хэчнээн их хор хохирол учруулах болсныг эндээс харж болно. Үүний эсрэг би юу хийх чадах билээ гэж боддог байлаа. Онгоцонд сонин уншиж байгаад хаягдал сонингоор тор хийж болох юм байна гэж бодсон. Тэгээд Улиастайд байдаг компанийнхаа оёдлын цехэд хийлгэсэн.

No comments:

Post a Comment