Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Орон нутагт төрийн албаны сул орон тоо оны өмнө эзэнтэй болно




Орон нутгийн төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор тэнд ажиллах сонирхолтой иргэдээс энэ сарын 19-нд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт авахаар болжээ.
Аймаг, сумын ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг газар, хэлтэс, албад зэрэг нутгийн захиргааны байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөх сорилын шалгалтыг Улаанбаатарынхаар 09.00 цагт орон даяар зэрэг эхлэх аж.

Шалгалт өгөхийг хүссэн иргэд “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-тай танилцсан байх ёстой бөгөөд бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, өөрийнхөө талаар худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээх юм байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ажилтан Ц.Самбалхүндэвээс тодруулахад,
-Энэ сарын 19-нд Баян-Өлгийгөөс бусад 20 аймагт төрийн алба хаагчийн сул орон тоог нөхөх сорилын шалгалт авахаар болсон. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс ярилцлагад орж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Дараа нь зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажилд нь оруулна. Тиймээс төрийн албаны сул орон тоо оны өмнө бүгд эзэнтэй болно” гэлээ.

No comments:

Post a Comment