Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Гавъятаар монгол дүүрэв

“АНУ-ын ардын жvжигчин Шэрон Стоун”, “Гавьяат жvжигчин Майкл Жексон”, “Японы соёлын тэргvvний ажилтан”, “Германы Тєрийн шагналт, гавьяат тэр”, “Францын тєрийн шагналт,
урлагийн гавьяат зvтгэлтэн тэр гуай”… гэж байдаггvйг бараг нялх хvvхэд ч мэдэх болсон цаг. Коммунист vзэл сурталтай Хятадад ч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ” гэдэг шиг цол байхгvй, орлуулах ч цол байхгvй гэдгийг Та бид бvгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ урлаг уран сайхан нь АНУ, Япон, Герман, Хятадад манайхаас дутуугvй цэцэглэсэн. Хойшид ч зогсчихгvй. Энэ юуных вэ? Vvнтэй ижлээр, дэлхийн жишгээр манай улс МУСТА, МУГЖ, МУАЖ байхгvй болчихвол Монголын урлаг, уран сайхан сєнєчих гээд байна уу гэсэн асуулт Таньд тавья. Манай єнєєгийн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд, ирээдvйн МУСТА, МУГЖ, МУАЖ-нууд энэ гашуун vнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч тэд ингэх вий (АНУ, Япон, Герман, Хятад шиг цолгvй байх) гэж бодож сэтгэхээс vхтлээ айж байх шиг. Орос, Монгол, Хойд Солонгосоос бусад дэлхий ертєнц бараг тэр чигээрээ гавьяат, ардынгvй байгаа бус уу. Их Монгол Улсын 800 жилийн тvvхнээ гавьяат, ардынгvйгээр Монголын ард тvмний урлаг соёл хєгжсєєр ардын засагтай золгосон нь тvvхэн vнэн. Харин одоо цагийн гашуун vнэн нь Цагдаагийн академи тєгссєн манай залуухан дэслэгчийн тархинд “гавьяат хуульч” болох єнийн мєрєєсєл хар нялхаараа шахуу байхад нь шигдчихдэгт байгаа юм. Гайгvй сайн ажилтай бол “гавьяат багш”, “гавьяат эмч “ болох мєрєєдєл. “Гавьяат” олгож болдог бvх салбарын нийтлэг “толгойн євчин” бvгдийг энд дурдалтгvй. Одоо гавьяат манаач, гавьяат жижvvр, гавьяат цэвэрлэгч олгох дээрээ тулж очжээ. Нэг бодлын хєєрхийлєлтэй, нэг бодлын хамгийн инээдэмтэй энэ vзэгдэл “Монголын нийгэм гавьяатаас залхлаa!” гэж нийтээрээ чанга дуугартал хєврєх нь гарцаагvй. Ардын засгийн жилvvдэд (1990 он хvртэл

No comments:

Post a Comment