Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Төр, төрийн бус байгууллагууд нэгдэх хэрэгтэй гэв





Өнөөдөр хөгжлийн бэрх­шээлтэй иргэдийн эр­хийг хамгаалах олон улсын өдөр. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэд байдаг тухай нарийн бүртгэл байхгүй ч 120.000 хүн бий гэсэн тойм тоо бий.
Харин тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой 90 гаруй байгууллага ХЗДХЯ-нд бүртгэлтэй юм билээ. Гэсэн ч нийгмээс орхигдсон энэ хүмүүст тэр бүр, хангалттай үйлчилгээ үзүүлж чадахгүй байна.

Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангасан, сан­хүү­гийн тусламж үзүү­лэх зорилготой гадна, дотнын хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Харин энэ их хөрөнгө оруулалт эзэндээ хүрэхгүй, тэдгээр байгууллагыг удирддаг хэсэг хүнийг баяжиж, хөлжихөд зарцуулагдаж байгаа нь нууц биш.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр үр дүнгүй ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд нэгдэж, хүчирхэгжих хэрэгтэй байна. Тэгэхдээ төр тэдгээр байгууллагыг зангидан ажиллавал илүү үр дүнтэй” гэж Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн холбооны тэргүүн Г.Хайдав саналаа хэлсэн.

No comments:

Post a Comment