Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Түүх түүхээрээ үлддэг




“Хувьсгалыг суутнууд сэдэж, фанатик, романтик нөхдүүд үйлдэж, адаг шаарууд үр дүнг нь хүртдэг” хэмээн О.Бисмаркийн хэлснийг энэ өдрүүдэд их олон хүн эргэн санаасай гэж хүснэм.
Төв Азийн түүхэнд Монгол Улс дэлхийг гайхашруулсан шан татаж, ардчилсан хувьсгалыг буун дуугүйгээр хэрхэн хийж болдгийг бусдад үлгэрлэн, түүчээлснээс хойш 20 жил өнгөрчээ.

Нийгмийг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалыг монголчууд нэг ч цонх хагалалгүйгээр хийж чадсан. Энэ бол үеийн үед үл мартагдах бахархал. Гэхдээ түүх үнэнээрээ байх нь үнэ цэнэтэй. Түүх гуйвахаараа хэлмэгдүүлэлт болдог. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалтай чацуу бүхэл бүтэн нэг үеийнхэн өсөж өндийлөө. Тэд 20 жилийн өмнө нийгэм ямар байсныг кино, ном зохиол, ахмад үеийнхний дурсамж яриагаар л төсөөлдөг, Ардчилсан хувьсгалыг Ц.Элбэгдорж нар хийчихсэн гэсэн итгэл үнэмшилтэй болцгоожээ.

Үгүй юм аа! Түүхийг нэг хэсэг хугацаанд гуйвуулж, нууж болох ч, хэзээ ч баллуурдан арилгаж, оргүй арчиж чаддаггүй юм. Тэртээ 20 жилийн өмнө Монгол орныг цоо шинэ замд гаргасан хувьсгалыг Улаанбаатарт биш, алс хол баруун хязгаарт, Ховд аймагт, Ц.Элбэгдорж нарын нөхдүүд бус цөс ихтэй, сэтгэлгээ сайтай оюутан, багш нар нийлж эхлүүлснийг санаатай, санамсаргүйн алин боловч мартаж үл болох түүхэн үнэн билээ.

No comments:

Post a Comment