Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Тэнэмэл хүүхдүүдэд дулаан хувцас бэлэглэлээ




Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт траншейн, байрны хонгилд амь­дардаг 35 хүүхдэд Нийс­лэлийн “Хүүхдийн төлөө” газ­раас дулаан хувцас түгээж, халуун хоол олгожээ.


Хүйт­ний улирал эхэлсэнтэй хол­богдуулан тус газраас “Хүүхэд хамгаалал” сэдэвт сарын аян зо­хион байгуулж байна. Түүнчлэн гэр оронгүй, тэнэ­мэл гэгддэг хүүхдүүдийг хаяг тогтоох газарт хүргэх, хүйтний эрч чангарсан өвлийн улиралд дулаан газар байлгах зэрэг аж­лыг зохион байгуулахаар тө­лөв­лөөд байгаа юм.

Мөн тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж, үйлдвэрийн танхим хамтран хүүхдүүдийн нийгмийн амьдралыг дээшлүү­лэхэд зориулсан тусгай хөтөл­бөр гаргах гэнэ.

No comments:

Post a Comment