Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Өвөрмонголд хамжлагат ёс үлджээ





Өвөрмонголын Бугат хотын Жиуюань дүүргийн ойролцоох тосгодод хүн амыг уугуул иргэд үү, эсвэл цагаач уу гэдгээр нь ялгаварлан гадуурхах систем үйлчилж байна хэмээн
Хятадын төв телевиз мэдээллээ. Бугат хот нь эртнээсээ цагаач олонтой газар бөгөөд үер усны аюул, байгалийн элдэв гамшигт өртөж, орон гэргүй болсон иргэдийг улсаас энэ хотод нүүлгэн шилжүүлж иржээ.

Гадны цагаачид уугуул иргэдтэй адилхан эрх эдэлж байгаад дургүйцсэн тосгоны зөвлөл 2007 оноос иргэдээ таван бүлэгт ангилах болсон байна. 1963 оноос өмнө оршин сууж байсан иргэд нэгдүгээр зэрэглэл, 1963-1973 онд нүүн ирэгсэд хоёрдугаар зэрэглэл мэтээр хуваадаг гэнэ. Улсаас атар газар эзэмших ажилд зориулсан тусламж, шагналын мөнгийг нэгдүгээр зэрэглэлийхэн 100 хувь авдаг бол хоёрдугаар зэрэглэлийхэн 85 хувь хүртдэг.

1996 оноос хойно нүүж ирсэн тавдугаар зэрэглэлийн иргэд ганц ч юан авдаггүй тул нэг, хоёрдугаар зэрэглэлийн иргэд охидоо ядуу хэсгийн залуустай гэр бүл болохыг зөвшөөрдөггүй гэнэ. Энэ мэтчилэн алаг үзэх явдал гарч байгаад иргэд тун их дургүйцэж байгаа аж. Эртний хамжлагат ёстой адилхан ийм систем одоогийн Хятадад байна гэхэд итгэхэд бэрх хэмээн тус телевиз мэдэгдсэн байна.

No comments:

Post a Comment