Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Идлэг шонхор бариулахгүй байхыг үүрэг болголоо





Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалт халуухан болов. Хурлын эхэнд Ерөнхий сайд байгаль орчны
чиглэлээр явуулж буй төрийн бодлого шийдвэр нь эдийн засаг, хүн амын бодлоготойгоо нягт уялдаж, хэрэгжих үндэслэлтэйг онцлоод өдгөө мөрдөж буй зарим хууль тогтоомж тунхаглалын шинжтэй байгааг шүүмжлэв.

Байгаль хамгаалахтай холбоотой хэд хэдэн асуудлыг нэн түрүүнд шийдэхийг даалгав. Тухайлбал, төрийн хууль тогтоомжийн дагуу дархан цаазат газар болгосон Богд уулын амууд болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хууль зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг сайтар шалган тогтоож, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах, ойрын хоёр жилд идлэг шонхор, үнэг, хярс агнахыг хориглох шийдвэрийг цаг алдалгүй гаргаж Засгийн газарт танил­цуулахыг БОАЖ-ын сайдад үүрэг болгов.

No comments:

Post a Comment