Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

Х.Уранчимэг охины мөрөөдөл биелжээ




Сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрийн чадваргүйн улмаас зорилгоо биелүүлж чадахгүй явсан Х.Уранчимэг охины мөрөөдлийг биелүүлж, ХААИС-ийн захиргаа үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардууллаа.


Харж хандах аав, ээж, хамаатан садангүй ч сайхан амьдрахын төлөө хэр чадлаараа зүтгэж яваа дөрвөн хүүхдийн тухай “ТВ-9” телевизээр гарсны дараахан ХААИС-ийн хамт олон тэдэнтэй холбогджээ.
Тус сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор Б.Баасансүх 10000 гаруй оюутантай өнөр өтгөн, эрдмийн гэр бүлийн гишүүн болж буйд нь баяр хүргэж, амжилттай суралцахыг хүслээ. Мөн холоос сургуульдаа ирэхэд бэрхшээлтэйг нь харгалзан шинээр ашиглалтад орох гэж буй оюутны байрандаа түүнийг хүлээн авахаар болсон юм.

Х.Уранчимэг тус сургуулийн байгаль орчны хяналт үнэлгээ­ний ангийг сонгон суралцахаар болжээ.

No comments:

Post a Comment